DARDAS.MN

Спорт

"Тоттенхэм" энэ оны дуустал "Уэмбли" цэнгэлдэхэд тоглоно

Английн "Тоттенхэм" клуб "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд өөрийн талбайн 2018 оны үлдсэн тоглолтуудаа хийх ажээ. Учир нь шинэ цэнгэлдэхийн ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. "Тоттенхэм"-ийн Ерөнхийлөгч Даниел…

Нийтэлсэн:

"Тоттенхэм" энэ оны дуустал "Уэмбли" цэнгэлдэхэд тоглоно

Английн "Тоттенхэм" клуб "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд өөрийн талбайн  2018 оны үлдсэн тоглолтуудаа хийх ажээ.  Учир нь шинэ цэнгэлдэхийн ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

"Тоттенхэм"-ийн Ерөнхийлөгч Даниел Леви "Харамсалтай нь бид шинэ цэнгэлдэхдээ ойрын үед тоглолтоо хийх боломжгүй боллоо. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд заасан хугацаа өнгөрчихлөө. Бид ажлаа хурдлуулахыг шахаж байгаа ч  яг хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна" хэмээн ярьжээ. Лондоны багийн шинэ цэнгэлдэх 62 мянган үзэгчийн суудалтай.