Спорт
Өнөөдөр М.Уранцэцэг барилдана
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлж байна. Манайхаас эхний өдөр 48 кг-ын жинд зодоглож буй М.Уранцэцэг барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар…

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлж байна. Манайхаас эхний өдөр 48 кг-ын жинд зодоглож буй М.Уранцэцэг барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Бельги болон Чилийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.
Энэ удаагийн Абу Дабигийн "Их дуулга"-ын 48 кг-д Японоос тамирчин ирээгүй. Харин Г.Отгонцэцэг, олимпын аварга Пауло Парето тэргүүтэй шилдгүүд оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, 66-д Д.Төмөрхүлэг нар барилдахаар мэдүүлэгт багтсан байсан ч тэмцээндээ оролцсонгүй. Тэмцээний хэсгийн барилдаан 15:00 цагаас эхэлнэ.