DARDAS.MN

Спорт

Өнөөдөр С.Батцэцэг тэргүүтэй 4 бөх барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй 65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болно. 65 кг-ын жинд барилдах Х.Болортуяа зодоглож байгаа бөгөөд эхний тойрогтоо Солонгосын бөх…

Нийтэлсэн:

Өнөөдөр С.Батцэцэг тэргүүтэй 4 бөх барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй  65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаан болно.

65 кг-ын жинд барилдах Х.Болортуяа зодоглож байгаа бөгөөд эхний тойрогтоо Солонгосын бөх Ли Ханбиттай барилдана. Тэгвэл 68 кг-д зодоглох Дэлхийн аварга С.Батцэцэг эхний тойрогтоо Сенегалын Анта Самбоутай учраа таарлаа.

Харин 72-т барилдах Гавьяат тамирчин О.Насанбурмаа Унгарын Николетта Ренататай эхний тойрогт учраа таарав. Тэгвэл 76-д барилдах Г.Наранчимэг эхний тойрогтоо Марио Хосе Акостатай барилдахаар оноолт таарлаа.