Спорт
Өнөөдөр Э.Бэхбаяр, П.Өнөрбат тэргүүтэй 4 бөх барилдана
Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Өнөөдөр э рэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын барилдаан болох учиртай. Манайхаас 57 кг-д Э.Бэхбаяр, 65-д Т.Тулга, 79-д…

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын барилдаан болох учиртай. Манайхаас 57 кг-д Э.Бэхбаяр, 65-д Т.Тулга, 79-д П.Өнөрбат, 92-т Л.Төртогтох нар барилдана.
Э.Бэхбаярын хувьд эхний тойрогтоо Ираны Реза Ахмадалитай оноолт таарлаа. Тэгвэл Т.Тулга Словены Давид Хабаттай тулахаар болсон юм. 79 кг-д хүч үзэх дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат Энэтхэгийн бөх Сачин Ратхитай учраа таарсан бол Л.Төртогтох Казахстаны Нургали Нургайпулитай барилдахаар болоод байна.
Хэсгийн барилдаан 16:30 цагаас эхэлнэ.