DARDAS.MN

Спорт

Т.Түвшинтулга өнөөдөр дагах барилдаан хийнэ

“Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө. 61 кг-ын жинд оюутны дэлхийн аварга, Азийн…

Нийтэлсэн:

Т.Түвшинтулга өнөөдөр дагах барилдаан хийнэ

“Будапешт-2018” чөлөөт бөхийн ДАШТ өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өндөрлөлөө. 61 кг-ын жинд оюутны дэлхийн аварга, Азийн АШТ болон Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга өнөөдөр дагаж барилдахаар боллоо.

Түүнийг 1/8 шигшээд ялсан ОХУ-ын Гажимурад Рашидов хагас шигшээд “Будапешт-2016” ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзег оноогоор цэвэр ялжээ. Манай бөх өнөөдөр  дагах барилдаанд Энэтхэгийн Сонба Гонганетэй хүч үзнэ. Түүнийг ялбал хүрэл медалийн төлөө Гүржийн Ломтадзетэй барилдах эрхтэй болох юм. 

Харин 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар тэмцээнээ өндөрлүүлэв.