DARDAS.MN

Спорт

Олимпийн анхны медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг бүтээжээ

Манай гарагийн хүн төрөлхтний спортын оргил болсон олимпийн их наадамд монголчууд медаль авсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд олимпийн анхны алдартнуудаа алдаршуулах зорилгоор медальтнуудын…

Нийтэлсэн:

Олимпийн анхны медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг бүтээжээ

Манай гарагийн хүн төрөлхтний спортын оргил болсон олимпийн их наадамд монголчууд медаль авсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд олимпийн анхны алдартнуудаа алдаршуулах зорилгоор медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоос хийлгэжээ. Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын XIX наадмаас мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Чимэдбазарын Дамдиншарав, Төмөрийн Артаг нарын дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд өчигдөр гардуулсан байна. Дашрамд дуулгахад, Монгол Улс олимпийн наадмаас 28 тамирчин 29 медаль хүртэж байсан түүхтэй.