Спорт
Самбо бөхийн тамирчид дэлхийн аваргаас 15 медаль хүртлээ
Гүрж улсын нийслэл Тбилиси хотод энэ сарын 12-14 нд Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас өсвөр, залуучуудын 33 тамирчин оролцож, 15 медаль хүртлээ. Тодруулбал, нэг алт, 8…

Гүрж улсын нийслэл Тбилиси хотод энэ сарын 12-14 нд Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас өсвөр, залуучуудын 33 тамирчин оролцож, 15 медаль хүртлээ.
Тодруулбал, нэг алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний эхний өдөр Залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Энхчимэг алт, эрэгтэйчүүдийн 82кг Б.Мөррэнцэн хүрэл медаль хүртсэн байна. Харин өсвөрийн охидын төрөлд 65 кг-д О.Саруул мөнгө, хөвгүүдийн 48 кг-д К.Ёолк хүрэл медаль авчээ.
Бусад медаль авсан тамирчид
Өсвөр насны охидын 44кг Г.Бүрнээбаяр хүрэл медаль
Өсвөр нас охидын +75кг А.Адьяасүрэн хүрэл медаль
Залуучууд эмэгтэй 48кг Б.Баасанхүү хүрэл медаль
Өсвөр нас охидын 70кг С.Лхагвадулам мөнгөн медаль
Залуучууд эмэгтэй 72кг А.Оюунгэрэл мөнгөн медаль
Өсвөр нас хөвгүүдийн 52кг Б.Золжаргал мөнгөн медаль
Залуучууд эрэгтэй 68кг О.Уранбаяр мөнгөн медаль
Өсвөр нас охидын 80кг Б.Эрдэнэт-Од хүрэл медаль
Өсвөр нас хөвгүүдийн 60кг Б.Цогт-Очир мөнгөн медаль
Залуучууд эрэгтэй 57кг А.Хатансайхан мөнгөн медаль
Залуучууд эрэгтэй 100кг Д.Нямхүү мөнгөн медаль