DARDAS.MN

Нийгэм

"Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр оролцоно

“Esports Foundation”-аас зохион байгуулж буй “Esports Nations Cup” тэмцээнд оролцох 100 гаруй улс орны Үндэсний шигшээ багийн түншүүдийг албан ёсоор зарлалаа.Монгол Улсаас “Монголын Электрон Спортын Холбоо” буюу “MESA”…

Нийтэлсэн:

"Esports Nations Cup 2026” тэмцээнд “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр оролцоно

“Esports Foundation”-аас зохион байгуулж буй “Esports Nations Cup” тэмцээнд оролцох 100 гаруй улс орны Үндэсний шигшээ багийн түншүүдийг албан ёсоор зарлалаа.Монгол Улсаас “Монголын Электрон Спортын Холбоо” буюу “MESA” Үндэсний шигшээ багийн түншээр сонгогдсон байна. “Esports Foundation” нь нийт 150 улсаас 630 гаруй хүсэлт хүлээн авсан ба энэ нь улс орнуудад электрон спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх шинэ бүтцийг бий болгож байна.

“Esports Foundation” нь электрон спортын клубүүдийн дундах хамгийн өндөр шагналын сантай “Esports World Cup” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. Бидний мэдэхээр өнгөрөгч онд зохиогдсон “Esports World Cup 2025” тэмцээний Counter-Strike 2 төрөлд манай улсын “The MongolZ” баг аварга болж байсан.

“Esports Nations Cup” нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо 2026 оны 11-р сарын 2-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Мөн улс хооронд зохиогдож буй хамгийн их шагналын сан буюу $20.000.000 шагналын сантайгаар зохиогдох юм.

“Esports Nations Cup” нь электрон спортын түүхэнд хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй үндэсний шигшээ багт суурилсан дэлхийн хэмжээний бүтцийг бий болгож байгаагаараа онцлог юм. Тус тэмцээн нь клубийн системээс ялгаатай нь дэлхийн шилдэг тамирчид эх орноо төлөөлөн оролцох учраас уламжлалт спортын ДАШТ, олимпын зарчимтай төстэй форматтай явагдана. Үүгээрээ электрон спортын салбарт шинэ жишиг тогтоох томоохон үйл явдал болохоор байна.

Энэхүү тэмцээн нь багийн болон ганцаарчилсан топ түвшний 16 төрөлтэйгөөр явагдана.

Багийн төрөл

  • Counter-Strike2

  • DOTA2

  • Honor of Kings

  • Mobile Legends

  • League of Legends

  • Valorant

  • Rainbow Six Siege

  • Rocket League

  • APEX

  • PUBG Mobile

  • PUBG

Ганцаарчилсан төрөл

  • Chess

  • EA SPORTS FC

  • Fatal Fury

  • Trackmania

  • /Зохион байгуулагчдаас нэг төрлийг дараа нь зарлахаа мэдэгдсэн/

Тус тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “MESA”-ийн сошиал медиа болон https://mesa.mn/ вэбсайтаас хүлээн аваарай.

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30