Спорт
А.Энхмаа Залуучуудын олимпын наадмаас алтан медаль хүртлээ
Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо Залуучуудын олимпын наадам үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэхүү наадамд оролцсон буудлагын тамирчин А.Энхмаа алтан медаль хүртэж, аварга боллоо. Тэрбээр буудлагын холимог…

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо Залуучуудын олимпын наадам үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэхүү наадамд оролцсон буудлагын тамирчин А.Энхмаа алтан медаль хүртэж, аварга боллоо.
Тэрбээр буудлагын холимог багийн төрөлд Унгарын буудагч Залан Пеклертэй хамтарч оролцож, Мексикийн хамтарсан багийг 10:9-өөр ялж, залуучуудын олимпын аварга болжээ. Ингэснээр Залуучуудын олимпын наадмаас алтан медаль хүртсэн гурав дахь тамирчин боллоо. Өмнө нь Батцэцэг (чөлөөт бөх), Эрдэнэболд (гимнастик) нар Залуучуудын анхны олимпоос алтан медаль хүртэж байв.