DARDAS.MN

Нийгэм

Монгол Улсад кодексийн стандартуудыг нэвтрүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өчигдөр \2026.03.17\ Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин зохицуулагч ЯАП ВАН ХИЕЭРДЭН \JAAP VAN HIERDEN\-г хүлээж авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын…

Нийтэлсэн:

Монгол Улсад кодексийн стандартуудыг нэвтрүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өчигдөр \2026.03.17\ Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин зохицуулагч ЯАП ВАН ХИЕЭРДЭН \JAAP VAN HIERDEN\-г хүлээж авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах, Стандарт хэмжил зүй, үндэсний итгэмжлэл, эдийн засгийн чөлөөт болон тусгай бүсүүд, хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Уур амьсгалын үндэсний хороо, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн салбар, томоохон төсөл хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтын талаар санал хэлэлцэв.

Түүнчлэн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрүүд, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бэлчээрийн даац, малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх зэрэг орон нутгийн болон салбар хоорондын зохицуулалтыг сайжруулахад анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ.

Цаашид тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стандартуудыг үндэсний болгох чиглэлээр хамтран ажиллах, мөн Монгол Улсын санаачилж буй Кодексийн стандартуудыг боловсруулах, батлуулахад дэмжлэг үзүүлэх, НҮБ-аас хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд, стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт зэрэг чиглэлүүдийг уялдуулах, эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахаар болов.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30