DARDAS.MN

Нийгэм

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ус цаг уур судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр гуравдугаар сарын 11-ний байдлаар нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ нь өмнөх 10 хоногоос 20 хувиар буурсан ба цасны дундаж зузаан…

Нийтэлсэн:

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Ус цаг уур судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр гуравдугаар сарын 11-ний байдлаар нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байна.

Энэ нь өмнөх 10 хоногоос 20 хувиар буурсан ба цасны дундаж зузаан нь 7 см, цасан дахь усны нөөц 10.5 шоо.км болсон.

Тухайлбал:

- Халх, Ерөө, Хэрлэн, Шишхэд, Булган, Хараа, Увс нуур-Тэс гол, Улз гол-Хөх нуур, Онон голын сав газруудын 85-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.67 шоо.км

- Хөвсгөл нуур-Эг, Сэлэнгэ мөрөн, Мэнэнгийн тал, Идэр, Үенч, Бодонч, Туул, Хар нуур-Ховд гол, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан гол

- Орхон голын сав газруудын 45-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.43 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30