DARDAS.MN

Нийгэм

Аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийгдэж байна

Уламжлалт Цагаан сарын баярыг угтаж нийслэлийн Онцгой байдлын газраас 9 дүүргийн хэмжээнд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд…

Нийтэлсэн:

Аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийгдэж байна

Уламжлалт Цагаан сарын баярыг угтаж нийслэлийн Онцгой байдлын газраас 9 дүүргийн хэмжээнд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд томоохон зах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй худалдааны төвүүд, нийтийн байр, гал түймрийн эрсдэл өндөр гэр хорооллын айл өрхүүд, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллага болон төрийн байгууллага, хуулийн этгээдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах мэдэгдлийг хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн цагаан сарын баяр амралтын өдрүүдэд гэр хорооллын айл өрхийн аюулгүй галлагаа, угаарын хийн хордлого, цахилгааны хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, асаасан зул, арц, хүжийг эзэнгүй гэрт орхихгүй байх, ахуйн хэрэглээний хийн түлш /газ/-ний аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөмжийг хүргэн аюулгүй байдлыг хангаж байна.

Өнгөрсөн жилийн цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд ирсэн дуудлага мэдээллээс үзэхэд нийт гал түймрийн дуудлагын 46 хувийг ил гал, 42 хувийг цахилгааны ашиглалт, угсралтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймрийн дуудлага эзэлсэн байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30