DARDAS.MN

Нийгэм

Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийв

Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ. Манай улс энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. Энэ хүрээнд байгаль орчинд…

Нийтэлсэн:

Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийв

Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийлээ. Манай улс энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. Энэ хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний Ногоон Лаб” платформын нээлт Төрийн ордонд боллоо.

Платформ нь хэрэгжих бүрэн боломжтой, бодит үр дүнд хүрэх, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад нь бэлтгэх юм.

Энэ хүрээнд төслүүдийг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлнэ. Улмаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбохоос гадна шалгарсан төслүүдийг СОР17 хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагч нарт тусгайлан танилцуулахаар төлөвлөж байна.

Нээлтийн үеэр “Үндэсний Ногоон Лаб” хөтөлбөрт оролцогч талууд Хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн “Монгол орны бэлчээрийн экосистемийн өнөөгийн төлөв байдал, олон улсын чиг хандлага болон шинэлэг шийдлүүд”, “СОР17 зохион байгуулахтай холбогдуулан цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх санаачилга”, “Үндэсний Ногоон Лаб” сэдвээр илтгэл сонсож, “Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сорилт, шийдэл”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Үндэсний Ногоон Лаб” платформ нь Улаанбаатар хотноо болох COP17 хурлын хүрээнд:

• Бэлчээрийн тэргүүлэх санаачилга,

• Ус–газрын нэгдсэн менежмент,

• Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн санаачилгыг эхний үе шатанд онцгойлон дэмжихээр төлөвлөсөн байна.

Эдгээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй бүрэн уялдаж байна.

Платформыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн зөвлөл хамтран хөгжүүлнэ.

“Үндэсний Ногоон Лаб” платформын талаарх мэдээллийг http://nationalgreenlab.org/, info@nationalgreenlab.org цахим хаягаас болон “Үндэсний Ногоон Лаб” ажлын албаны 75117027 дугаарт холбогдож авч болно.

Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформ нээлтээ хийв — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30