DARDAS.MN

Нийгэм

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан

Нийслэлээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. НЗД-ын орлогч А.Амартүвшин “Монгол Улсад бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 20 хувийг хоол боловсруулах замын…

Нийтэлсэн:

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан

Нийслэлээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Монгол Улсад бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 20 хувийг хоол боловсруулах замын хавдар эзэлж байна. Бид олон улсын байгууллагуудтай өнгөрсөн хугацаанд судалгаа хийж үзэхэд хоол боловсруулах эрхтний хавдрын ихэнх буюу 80-85 хувь нь хеликобактерийн шалтгаантай байна. Хеликобактер үрэвсэл, шарх, хавдрын шалтгаан болдог юм байна. Мэргэжил, боловсрол эзэмшээд ажлын гараагаа эхлэх насандаа залуучууд энэ төрлийн хавдраар өвдөх нь нэмэгдэж байна.

Өвчнийг хүндэрсэн хойно нь илрүүлэх бус урьдчилан сэргийлж, эрүүл иргэнийг бий болгоход багаас нь анхаарах нь чухал юм. Тиймээс сургууль, цэцэрлэгээс үүнийг эхлэх ёстой. Эхний ээлжид бид сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болгох зорилт тавьсан. Ингэхдээ сургууль, цэцэрлэгээр явж хеликобактерийн шинжилгээг НЭМГ-аас авна. Дараа нь сургууль, цэцэрлэгүүд дээр ариутгал хийдэг болно. Гэхдээ ахуйн орчинд энэ халдварын тархалтыг мөн хянах ёстой гэдгийг анхаарах нь зүйтэй. Хоол боловсруулах замын өвчингүй, эрүүл хүүхдүүдийг бий болгоход нийслэл анхаарч ажиллана” гэлээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30