DARDAS.MN

Нийгэм

Ж.Чинбүрэн: Харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавина

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.01.13/ Япон Монголын эмнэлэгт ажиллалаа. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа “Их сургуулийн эмнэлэг” хэмээн жишиг болгон хөгжүүлж байгаа анхны эмнэлэг юм…

Нийтэлсэн:

Ж.Чинбүрэн: Харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавина

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.01.13/ Япон Монголын эмнэлэгт ажиллалаа. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа “Их сургуулийн эмнэлэг” хэмээн жишиг болгон хөгжүүлж байгаа анхны эмнэлэг юм.

Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновац, хос бодлогыг хэрэгжүүлдэг. АШУҮИС нь орон нутаг дахь салбар сургуулиудын сургалтын чанар, сургалтын орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцлов.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Анагаах ухааны салбарын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь маш чухал. Багш, эмчийн эрдэм, чадал үнэлж баршгүй их. Анагаахын сургалтыг эмнэлзүйтэйгээ нягт холбон хэрхэн хөгжүүлж ашиглаж буй нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чанарын суурь байх болно. Цаашид өөрийн сургуулийн харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавьж мөрдүүлдэг болно. Энэ нь анагаахын чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах хамгийн том хүчин зүйл" гэв.

Засгийн газраас 2026 оныг “ Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Иймд, Япон Монголын эмнэлэг шинэ технологи, сургалтыг нэвтрүүлэхдээ анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хүссэн юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30