DARDAS.MN

Нийгэм

Хучлагатай машинд суусны улмаас хоёр иргэн амиа алджээ

Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас хоёр иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр “Хоёр хүн нас…

Нийтэлсэн:

Хучлагатай машинд суусны улмаас хоёр иргэн амиа алджээ

Асаасан хучлагатай автомашин дотор суусны улмаас хоёр иргэн амь насаа алдсан байж болзошгүй дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр “Хоёр хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн ажээ.

Урьдчилсан байдлаар иргэд хашаан дотроо хучлагатай байсан "Hyundai Sonata 6" маркийн тээврийн хэрэгслээ асааж, дотор нь сууж байхдаа угаартсан байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иргэд өвлийн улиралд автомашинаа хучлагатай байх үед асааж машин дотор удаан хугацаанд агаар сэлгэхгүй битүү орчинд суух нь хүчилтөрөгчийн дутагдал үүсэх, угаарын хийд хордох, амь насанд аюул учруулах эрсдэлтэй тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

Хучлагатай машинд суусны улмаас хоёр иргэн амиа алджээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30