DARDAS.MN

Нийгэм

А.Баяр: Цахим залилангийн гэмт хэргийг бууруулна

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад очиж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн прокурорын газарт…

Нийтэлсэн:

А.Баяр: Цахим залилангийн гэмт хэргийг бууруулна

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад очиж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн прокурорын газарт ажиллав.

Нийслэлийн прокурорын газраас  гэмт хэрэг зөрчлийг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилласан нь үр дүнтэй байгааг танилцуулга мэдээлэлдээ онцоллоо.

НИТХ-ын дарга А.Баяр аль төрлийн  гэмт хэрэг өссөн, буурсан зэрэг дүн шинжилгээг гэмт хэргийн зөвлөлийн байгууллагуудад өгч мэдээллээр хангах хэрэгтэй. Үүнд нийслэлийн прокурорын газар идэвх санаачилгатай ажиллах ёстой гэлээ. 2026 онд Нийслэлийн прокурорын газартай  судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахыг  зорьж байна.

Өнгөрч буй 2025 онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн бууруулах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна гэв. Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд ирэх оны төлөвлөгөөндөө үүнийг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн прокурорын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах талаар санал солилцов.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30