DARDAS.MN

Нийгэм

Долоо хоногт 700 гаруй хүүхэд ханиад томууны шалтгаантай эмнэлэгт ханджээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцоо. Энэ үеэр зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн…

Нийтэлсэн:

Долоо хоногт 700 гаруй хүүхэд ханиад томууны шалтгаантай эмнэлэгт ханджээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Чингэлтэй Нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцоо. Энэ үеэр зарим тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, биелэлтийг ханган ажиллахыг газрын дарга нарт үүрэг болгов.

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт нийт 360 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд хэвтүүлэн эмчлэх 7 тасаг, 288 ортой. 21 төрлийн амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн жил амбулаторийн нийт 343,911 үзлэг хийж, 7,786 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Тус эмнэлгийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 11 сарын 19-өөс 25-ны хооронд буюу томуугийн дэгдэлт нэмэгдсэн 7 хоногт 743 хүүхэд үзүүлжээ. Харин өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн 7 хоногт хүлээн авах, яаралтай тусламжаар нийт 183 хүүхэд үйлчлүүлсэн буюу өдөрт 20-30 болж ачаалал буурсан байна.

2025 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 3.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өмнөх 7 хоногтой харьцуулахад томуугийн үзлэг 3.1 хувиар буурчээ.

Долоо хоногт 700 гаруй хүүхэд ханиад томууны шалтгаантай эмнэлэгт ханджээ — зураг

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 100 ортой ба өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүүхдийн тасаг ямар нэгэн хүлээгдэлгүй ажиллаж байна.

Мөн 2024 онд нэгдсэн эмнэлгийн хэмжээнд нийт 400 мэс засал хийсэн бол энэ онд мэс заслын тоогоо нэмэгдүүлэн өдөрт 4-6, сардаа 65-80 мэс засал хийж байгаа аж.

Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламжийн чиглэлд шаардлагагүй хэвтэлтийг бууруулан орны чанарыг сайжруулах, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, аварч болох нас баралтыг бууруулах томоохон бодлогыг хэрэгжүүлж байна.

Мөн эрт илрүүлгийг шинэ шатанд гаргаж, оновчтой болгох замаар үрэлгэн биш ухаалаг тогтолцоог бий болгох зэрэг хүн төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд эмнэлгийн тусламжийн бодлогоо чиглүүлэн, төлөвлөлт зохион байгуулалтаа сайтар тодорхойлж ажиллах нь чухал гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.

Чингэлтэй Нэгдсэн эмнэлэг ирэх жил тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн гэмтлийн яаралтай болон төлөвлөгөөт мэс засал, дурангийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, урологийн мэс засал хийхээр шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцөө бэлтгээд байна.

Түүнчлэн 2026 оны 01 дүгээр сараас Халдварт бус өвчний хяналтын нэгж байгуулан химийн өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, гемодиализ, чихрийн шижин өвчний хяналтыг нэмэгдүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30