DARDAS.MN

Нийгэм

Ч.Болортуяа: 21 мянган ширхэг цайг аймаг, нийслэлд хуваарилж ахмадуудад тараажээ

Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улс БНХАУ-д тусламжийн гараа сунгаж, 30 мянган хонь бэлэглэсэн бөгөөд энэхүү бэлгийн хариуд БНХАУ-ын талаас үнэтэй цайг явуулсан ч тэрхүү цай хаашаа орсон, хэн захиран зарцуулсан…

Нийтэлсэн:

Ч.Болортуяа: 21 мянган ширхэг цайг аймаг, нийслэлд хуваарилж ахмадуудад тараажээ

Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улс БНХАУ-д тусламжийн гараа сунгаж, 30 мянган хонь бэлэглэсэн бөгөөд энэхүү бэлгийн хариуд БНХАУ-ын талаас үнэтэй цайг явуулсан ч тэрхүү цай хаашаа орсон, хэн захиран зарцуулсан талаар мэдээлэл байхгүй байна хэмээн тухайн үед БНХАУ-ын Төрийн төв хэвлэлд ажиллаж байсан "Монцамэ" агентлагийн сэтгүүлч Б.Занданхүү сошиалдаа мэдээлэл оруулсан билээ.

Тэгвэл энэхүү асуудалд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний зөвлөх асан Ч.Болортуяа хариу тайлбар бичсэн бөгөөд “Цар тахлын үед Монголын ард түмнээс хандивласан 30 мянган хонины хариуд хятадын талаас хариу барьсан цай хаачсан бэ гэдэг асуудал үүссэн бололтой.

Хандивласан цайг хэнд, хэрхэн тараасан талаар УОК, Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр БНХАУ-ын Хүбэй мужаас Монгол Улсад хандивласан гурван төрлийн 21,300 ширхэг цайг Улсын Онцгой комиссын шийдвэрээр 21 аймаг, нийслэлд хуваарилж, Аймаг, нийслэлийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраар дамжуулан ахмад настан, насанд хүрсэн иргэдэд тараасан талаар мэдээлэл өгч байна.

Тухайн үед энэ ажлыг зохион байгуулсан, одоо ч ажил хариуцаж байгаа Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газраас тодруулга, тайлбар нэмж авах нь зөв болов уу" хэмээжээ. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30