DARDAS.MN

Нийгэм

''Хүлэмжийн хийн ялгарал ба ногоон хөрөнгө оруулалт" сэдэвт хурал болов

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод ''Хүлэмжийн хийн ялгарал ба ногоон хөрөнгө оруулалт" сэдэвт VI бага хурал 2025 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга…

Нийтэлсэн:

''Хүлэмжийн хийн ялгарал ба ногоон хөрөнгө оруулалт" сэдэвт хурал болов

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод ''Хүлэмжийн хийн ялгарал ба ногоон хөрөнгө оруулалт" сэдэвт VI бага хурал 2025 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун оролцов.

Энэхүү бага хурлаар дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилт хийх, ногоон эрчим хүчний хөгжил ба хөрөнгө оруулалт, шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх, карбоний зах зээлийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг дэмжих зэрэг асуудлуудыг авч хэлэлцэв. Мөн БНХАУ-ын зүгээс ногоон эрчим хүчний хөгжлийг хурдасгаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын талаар танилцуулга хийгджээ. Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг зөв зохистой ашиглаж ногоон эрчим хүчийг хөгжүүлэх талаар дурдагдсан байна.

''Хүлэмжийн хийн ялгарал ба ногоон хөрөнгө оруулалт" сэдэвт хурал болов — зураг

Энэхүү форумд БНХАУ, Их Британи, Франц, Герман, Өмнөд Солонгос, Монгол, Бразил, Замби, Индонез, Шинэ Зеланд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 10 гаруй улсын 300 гаруй төлөөлөгч оролцож, тухайн улс оруудын зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого зорилтын талаар харилцан туршлага солилцсон арга хэмжээ боллоо.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30