Улс төр
Баянгол дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болж байна
Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байна. Дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан…

Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж байна.
Дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 128 бөх хүч үзэн барилдаж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Улсын манлай заан, гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Монгол Улсын заан, Ардын багш З.Дүвчин нараас гадна ойн арга хэмжээнд гадаадаас уригдан ирсэн зочид төлөөлөгчид урилгаар оролцож байна.Мөн дүүргийн үе үеийн удирдлагууд үндсэн болон харьяа хэлтсийн дарга нар, Баянгол дүүргийн 34 хорооны иргэд оролцож байна.
Арга хэмжээний үеэр манай Баянгол дүүргээс төрөн гарсан спортын алдартнууд буюу Монгол Улсын дархан аварга Н.Батсуурь, Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Монгол Улсын гавьяат тээвэрчин, манлай заан Д.Долгорсүрэн, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй 30 тамирчинд хүндэтгэл үзүүлж, ойн медаль гардууллаа.