DARDAS.MN

Нийгэм

Шанхын хийдийг тохижуулжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс Баруун хүрээ буюу Шанхын хийдийн амьдрах орчинг сайжруулж, лам нарын ая тухтай амьдрах нөхцлийг хангаж өгчээ. Төслийн хүрээнд боловсон ариун…

Нийтэлсэн:

Шанхын хийдийг тохижуулжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс Баруун хүрээ буюу Шанхын хийдийн амьдрах орчинг сайжруулж, лам нарын ая тухтай амьдрах нөхцлийг хангаж өгчээ. 

Төслийн хүрээнд боловсон ариун цэврийн өрөөний системийг шийдэж, ундны усны шугам хийж, халуун, хүйтэн ус гардаг шүүгч суурилуулж өгчээ. Мөн халаалтын системийг сайжруулахын зэрэгцээ халуун усанд орох душ ч суурилуулж өгсөн байна.  

Төслийг хэрэгжүүлэх ажлыг Нутгийн зөвлөлийн дарга С.Золхүү хариуцан ажиллаж, хандивын аян зарлаж, хөрөнгө мөнгийг нь бүрдүүлсэн байна. Хандивын аянд "Амар даатгал", "Топологи" ХХК, "Оч наран" ХХК, "TurboTech Store" зэрэг компани болон олон хувь оролцож, өглөгийн гараа сунгасан аж. 

Ирэх жил Хархорин сумын 70 жилийн ой болох учиртай. Ойг угтаж нутгийн зөвлөлөөс олон чухал ажил хийж буйн нэг нь энэ юм. Ийнхүү Шанхын хийдийн лам хуврагууд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдлээ.  

Шанхын хийдийг тохижуулжээ — зураг

Шанхын хийдийг тохижуулжээ — зураг

Шанхын хийдийг тохижуулжээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30