DARDAS.MN

Нийгэм

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна

Тарваган тахал нь халдварлалт, нас баралт өндөртэй зоонозын халдварт өвчин. Дээр үед дэлхий дахинаа “хар үхэл” гэж нэрлэдэг байсан бөгөөд хот тосгоноороо сүйдэж, эзэнгүйрч байсан түүх олон бий. Бид ч гэсэн Цогт тайж…

Нийтэлсэн:

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна

Тарваган тахал нь халдварлалт, нас баралт өндөртэй зоонозын халдварт өвчин. Дээр үед дэлхий дахинаа “хар үхэл” гэж нэрлэдэг байсан бөгөөд хот тосгоноороо сүйдэж, эзэнгүйрч байсан түүх олон бий. Бид ч гэсэн Цогт тайж кинон дээр Лигдэн хаан тарваган тахлаар цэрэггүй болж байгааг үзэж байсан даа. Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна. Хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Тарваган тахал өвчин эмнэл зүйн таван хэлбэр байдаг (булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний, хавсарсан). Эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр юм.

1. Тарвага өвчих үед арьсаа зүсэх эсвэл ил шархаар дамжин халдвар авна. Эхний үед шархтай хэсгийн булчирхай цочно. Цаашлаад цавь, суга, хүзүү зэрэг бүх тунгалагын булчирхай хавдах, хөндүүрлэх, үрэвсэх, буглах шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэнэт өндөр халуурах, толгой үе мөчөөр янгинан өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж хүчтэй илэрдэг.

2. Уушгины хэлбэр хамгийн халдвар ихтэй, аюултай хэлбэр юм. Гэнэт өндөр халуурах, цээжээр хүүчтэй өвдөх, ханиах, цэр гарах, цустай цэр гарах зэрэг шинж илэрдэг. Хурдан явцтай, амь насанд халтай.

3. Үжлийн хэлбэрийн үед халдвар цусаар дамжин бүх эд эрхтэнд тархсан байдаг. Өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гардаг. Маш хүнд явцтай, гол төлөв эндэгдлээр төгсдөг.

4. Гэдэсний хэлбэрийн үед гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдэг гардаг. Тарваганы мах, эд эрхтнийг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд гол төлөв гардаг.

5. Хавсарсан гэдэг нь дээрх хэлбэрүүдийн шинж тэмдгүүд хавсаран илэрдэг хамгийн хүнд хэлбэр юм.

Уг нь урьдчилан сэргийлэх арга нь хамгийн энгийн тарвага агнахгүй, арьс мах, эд эрхтнийг нь хэрэглэхгүй байх.

Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт гурван тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж, нэг хүн нь нас барсан. Хоёр хүн Мөрөн хотод, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Нийт батлагдсан гурван тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байгаагаас,

Эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан

Гэр бүл болон бусад ойрын хавьтал 55 хүн байна.

Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүн нь шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдаад байна. Үлдсэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, хяналтад байгаа аж. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30