DARDAS.MN

Нийгэм

Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Өнгөрсөн 07, 08 дугаар сард болсон хүчтэй салхи шуурга, үерийн улмаас олон айл өрх гэр оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсон. Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн Улаан загалмай нийгэмлэг хамтран байгалийн…

Нийтэлсэн:

Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Өнгөрсөн 07, 08 дугаар сард болсон хүчтэй салхи шуурга, үерийн улмаас олон айл өрх гэр оронгүй болж, эд хөрөнгөөрөө хохирсон.

Монголын улаан загалмай нийгэмлэг, Австралийн Улаан загалмай нийгэмлэг хамтран байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймаг болон нийслэлийн зарим дүүргийн нийт 125 өрхөд бэлэн мөнгөний тусламж, 46 өрхөд иж бүрэн гэр, ариун цэврийн багцын тусламж үзүүлж байгаа юм.

Тухайлбал, өнгөрсөн 07 дугаар сард орсон хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 1000 гаруй хашаа нурж, 179 өрх өртсөнөөс 40 өрхийн гэр нурж, дахин ашиглах боломжгүй болсон байна.

Тэгвэл өнөөдөр байгалийн гамшигт өртөн орон гэргүй болсон, тус дүүргийн зорилтот бүлгийн 10 өрхөд таван ханатай иж бүрэн гэр, ариун цэврийн багцыг хүлээлгэн өгч, нийгмийн халамж, дэмжлэг үзүүллээ.

Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30