DARDAS.MN

Нийгэм

Автозам дээр бетон асгахгүй, өдрийн цагаар түгжрэл үүсгэхгүй байх талаар санал солилцлоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нар Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа цаашид анхаарах асуудал сэдвээр “Үндэсний…

Нийтэлсэн:

Автозам дээр бетон асгахгүй, өдрийн цагаар түгжрэл үүсгэхгүй байх талаар санал солилцлоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал нар Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа цаашид анхаарах асуудал сэдвээр “Үндэсний бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо”-той уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтаар Нийслэл хотод замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа ч авто замын эвдрэлд нөлөөлөх хүчин зүйл болоод буй даац хэтрүүлсэн тээвэрлэлт, бетон зуурмагаа зам дээр асгаж байгаа нөхцөлүүд нь авто замын хийцлэлд өөрчлөлт орж, эвдрэл үүсгэж буй талаар ярилцаж мөрдөгдөж буй стандартын шаардлагуудын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг: Бетон зуурмагийн машинууд нь зам дээр бетон асгахгүй байх үүднээс тосгуур бүхий хийцэл нэмэх, аж ахуй нэгж бүр таних тэмдэг бүхий лого, утасны дугаар байршуулах, ачааны жин даац хэтрүүлэхгүй байх, Барилгын зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийх чиглэлийг өглөө. Холбооны зүгээс үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдээ дэмжин стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн тээвэрлэлтийн жин тонн, даацыг нэмэгдүүлэн тусгаж өгөх саналыг хэлэлцэж, үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30