DARDAS.MN

Нийгэм

Монгол цэргүүд чөлөөлөх дайны ялалтын ойн баярын жагсаалд алхлаа

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Хабаровск хотод 09 дүгээр сарын 3-ны энэ өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. ОХУ-ын талаас түүхт ойн баярын цэргийн ёслолын жагсаалд ялалтыг…

Нийтэлсэн:

Монгол цэргүүд чөлөөлөх дайны ялалтын ойн баярын жагсаалд алхлаа

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Хабаровск хотод 09 дүгээр сарын 3-ны энэ өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

ОХУ-ын талаас түүхт ойн баярын цэргийн ёслолын жагсаалд ялалтыг хамтдаа дархалж, өнөөдрийн энх цагийг хамтдаа авчирсан хэмээн Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг урьж оролцуулсан ба тэд ч өнөөдөр Монгол цэргийн сүр хүч, цог жавхааг олон улсад батлан харуулсан юм.

Цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын талаас ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх нарын албаныхан уригдаж, үзэж сонирхлоо. Бригадын генерал Ж.Өсөхбаяр тэргүүтэй албаныхан Хабаровск хотноо Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн бусад арга хэмжээнд мөн оролцож байна.

ОХУ-ын Хабаровск хотын төв талбайд Монгол цэргүүдийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командлан алхлаа.

Монгол цэргүүд чөлөөлөх дайны ялалтын ойн баярын жагсаалд алхлаа — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30