DARDAS.MN

Нийгэм

GS-25 дэлгүүрт маргалдсан хоёр этгээдийн нэг нь дэлгүүрийн ажилтны биед халджээ

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 4-нд бүртгэгджээ. Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн…

Нийтэлсэн:

GS-25 дэлгүүрт маргалдсан хоёр этгээдийн нэг нь дэлгүүрийн ажилтны биед халджээ

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 4-нд бүртгэгджээ.

Уг дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид очиход хоёр этгээд маргалдан хороондоо зууралдсан байдалтай байсан бөгөөд алба хаагчид зөрчил гаргасан гэх этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна. Энэхүү үйл явдлын дараа зөрчил гаргасан этгээдийн ихэр нь тус дэлгүүрт очиж, ажилтны биед халдахыг завдсаныг мөн саатуулах арга хэмжээг авчээ.

Зөрчил гаргасан этгээдүүд нь алба хаагчийн дэргэд дэлгүүрийн ажилтны биед халдаагүй, хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна.

Иргэдээс гаргасан гомдлын дагуу явуулсан албаны шалгалтаар алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэжээ.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30