DARDAS.MN

Нийгэм

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар автозам дээр "нисэж" байна

-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим- Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон…

Нийтэлсэн:

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар автозам дээр "нисэж" байна

-Баасан гараг. 22:35 цаг. Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүр орчим-

Баасан гарагийн Улаанбаатарын шөнө тайван харагдавч, хотын гудамжаар хурдлан зүсэх цахилгаан мотоциклийн дуу хаа нэгтэйгээс сонсогдоно. Энэ бол Суррон. Автомашины замаар, гэрлэн дохиог үл тоон шунгинах эдгээр хоёр дугуйтын ард 18-35 насныхан ихэвчлэн таарах бөгөөд зарим нь дөнгөж 16, 17  настай хөвгүүд байх. Хэт чанга дуу чимээ гарган мотоцикль, суррон унаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа зөрчлийг таслан зогсоох, арга хэмжээ авах ажлын хүрээнд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсны дагуу шөнийн хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулан ажиллаж байна.

ХААЗ АВАН ХУРДЛАХ БҮДҮҮН ЯНДАНТНУУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар автозам дээр "нисэж" байна — зураг

Бид 22:00 цагт Тээврийн цагдаагийн албаны гадна цуглаж Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ажиллахаар мото эргүүлийн алба хаагчидтай нэгдэн хөдөллөө. Энхтайваны гүүр, Маршлын гүүр, “Нарны зам”, “3, 4-р хороолол”, “Хан-Уул” орчмын замуудад ажиглалт хийв. Анхны зөрчил 22:52-д илэрлээ. Суррон мотоцикль дээр сундаллаж суусан хоёр хүү гэрлэн дохиог хүлээлгүй шууд зүүн эргэв.

Тэд хаазаа нэмж, чих дөжрөм дуу хадаан хурд авах нь  Хажуугаар нь өнгөрөх машины жолооч нар дохиж анхааруулсан ч тэд хөхрөлдөн үргэлжлүүлэн хурдлав. Тэдний аль нь ч хамгаалалтын малгай зүүгээгүй, унаж байгаа мотоцикль нь улсын дугааргүй байв. Энэхүү суррон мотоцикл 80-100 км/ц хүртэл хурдлах чадалтай, бүр зарим хувилбар нь 6000 ваттын хүчтэй. Ийм хүчтэй төхөөрөмжийг насанд хүрээгүй хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй унаж  авто зам дээр "нисэж" байгаа нь замын хөдөлгөөний ноцтой ослын шалтгаан болохоос гадна хэн нэгний амь нас, эд хөрөнгийг сүйдлэх, өөрийн амиа хорлохоор завдаж буй үйлдэлтэй агаар нэг ээ.

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭХНИЙ ДҮРЭМ НЬ ТЕХНИКИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар автозам дээр "нисэж" байна — зураг

Суррон бол цахилгаан хөдөлгүүрт хоёр дугуйт тээврийн хэрэгсэл. Зарим хувилбар нь унадаг дугуй мэт ангилагдаж, улсын бүртгэлд хамрагддаггүй тохиолдол бий. Үүнийг далимдуулан эцэг эхчүүд үр хүүхдэдээ төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баяраар энэхүү  “тээврийн хэрэгсэл”-ийг бэлэглэдэг болсон нь насанд хүрээгүй "жолооч" олуулаа болох нөхцөлийг үүсгэж байна. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар:

  • Мотоцикль жолоодох эрх 18 наснаас дээш,
  • Хөдөлгөөнд оролцох жолооч нь жолооны үнэмлэхтэй байх,
  • Техникийн бүрэн бүтэн, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байх ёстой.

Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Гандуулга “Суррон унаж буй хүүхдийн тоо сүүлийн 1-2 жилд эрс нэмэгдсэн. Хяналт тавихад хэцүү. Улсын бүртгэлгүй, GPS байхгүй, хурд өндөр. Хэрэв осол гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт нь эцэг эх рүү чиглэнэ” хэмээв.

 

СУРРОН, МОТОЦИКЛЬ ТОГЛООМ БИШ

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар автозам дээр "нисэж" байна — зураг

Энэ бол нэгэн төрлийн мотоцикль. Хурдтай, хүчтэй, аюултай. Шөнийн гудамжаар зүсэх цахилгаан дууны ард эцэг эхчүүдийн хариуцлага, нийгмийн хяналт, эрх зүйн зохицуулалт, авто замын хөдөлгөөний соёл цогц бүрдэх ёстой. Олуулаа дарвих суррон, мотоцикль, бүдүүн яндантай тээврийн хэрэгсэл жолоодох бүтэн үе Улаанбаатарын авто зам дээр хөлхөлдөж байна. 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30