Спорт
“Барселона” оноо алдаж, “Севилья” хүснэгтийг тэргүүлж эхэллээ
Испанийн Ла лигийн наймдугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийн тэргүүнд бичигдэж байсан “Барселона” клуб энэ тойрогт “Валенсия”-гийн талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 2 оноо алдаж, 15…

Испанийн Ла лигийн наймдугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийн тэргүүнд бичигдэж байсан “Барселона” клуб энэ тойрогт “Валенсия”-гийн талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 2 оноо алдаж, 15 оноотой болсноор хоёрдугаар байр руу ухарлаа.
Тоглолтын 2 дахь минутад Гарай тооны харьцааг нээсэн. Тэгвэл Месси 23 дахь минутад тэнцүүлж, багаа ялагдлаас аварчээ.
Нөгөө талд “Севилья” клуб талбайдаа “Сельта”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 16 оноотой болж, хүснэгтийн тэргүүнд гарч ирлээ. Тоглолтын 39 дэх минутад Сарабия тооны харьцааг нээсэн бол Бен-Йеддер 61 дэх минутад нэгийг нэмжээ. Зочин багаас 85 дахь минутад Буфаль нэр төрийн ганц гоол оруулсан байна.