DARDAS.MN

Нийгэм

Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулав

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг өнөөдөр /2025.06.20/ “Blue sky” цамхагт зохион байгууллаа. Энэхүү холбоо нь дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн…

Нийтэлсэн:

Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулав

Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлыг  өнөөдөр /2025.06.20/  “Blue sky” цамхагт зохион байгууллаа.

Энэхүү холбоо нь дэлхийн 63 орны 80 гаруй цагдаагийн сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн гишүүнчлэлтэйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль тус холбоонд 2011 онд гишүүнээр элсэж, 2022 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Бүгд Найрамдах Турк Улс, Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Мальдивын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Узбекистан зэрэг улсын 20 гаруй төлөөлөгч биечлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Умард Македони Улсын Цагдаагийн сургуулийн төлөөлөгчид цахимаар оролцлоо. Хурлыг нээж, ИНТЕРПА болон Туркийн цагдаагийн академийн Ерөнхийлөгч Мурат Бали үг хэлж, Удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Энэ талаар Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор О.Зоригтоос тодруулахад, Удирдах зөвлөлийн 27 дугаар хурлаар Олон Улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, 2025 онд зохион байгуулах 14 дэх удаагийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хурал, 2026 онд 28 дахь удаагийн Удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах улс, цагдаагийн сургалтын байгууллагыг сонгох, товыг тогтоох, 2025 онд гишүүн цагдаагийн сургалтын байгууллагуудаас зохион байгуулах олон улсын цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтын мэдээлэл хуваалцах, хоёр талт профессор багшийн солилцооны хөтөлбөрийн талаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулав — зураг

Манай Их сургуулийн эрдмийн хамт олон “Шударга ёсыг дэлгэрүүлэгч, Азийн тэргүүлэгч их сургуулийн жишигт хүрэх”-ээр Алсын хараагаа тодорхойлж, гадаадын 30 гаруй байгууллага, ижил төрөл мэргэжлийн их, дээд сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэн, Дотоод хэргийн их сургуулийн захирал нь 2022 оноос Олон улсын цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо /INTERPA/-ны удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсон нь манай Их сургуулийн нэр алдар, үйл ажиллагаа олон улсын их, дээд сургуулиудын түвшинд үнэлэгдэх болсны нэг илрэл юм” гэж хэлсэн юм.

Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулав — зураг

            Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбоо (ИНТЕРПА)- нь олон улсын цагдаагийн сургалтын чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, профессор багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, багшийг чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний цагдаагийн академийн санаачилгаар тус улсын Станбул хотноо анх байгуулагдсан.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30