DARDAS.MN

Улс төр

Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс урьдчилсан байдлаар тодорлоо

Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар өөрийн бүрдүүлэх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ яг одоо эцэслэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр бэлтгэж байна. Түүний хувьд АН-аас бусад парламентад суудалтай намуудад хамтарч…

Нийтэлсэн:

Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс урьдчилсан байдлаар тодорлоо

Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар өөрийн бүрдүүлэх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ яг одоо эцэслэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр бэлтгэж байна. Түүний хувьд АН-аас бусад парламентад суудалтай намуудад хамтарч ажиллах санал хүргүүлсэн бөгөөд энэ дагуу ХҮН-д хоёр, Үндэсний эвсэлд нэг, ИЗНН-д нэг сайдын суудал өгчээ.

Тодруулбал, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Том төсөл, дэд бүтэц хариуцсан Шадар сайдаар ажиллах бол, ИЗНН-ын дарга Б.Батбаатар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллана. Харин ХҮН-ын дарга Т.Доржханд Монгол Улсын Шадар сайд буюу С.Амарсайханы албыг авсан бол П.Наранбаярын оронд П.Ганзориг Боловсролын яамыг удирдахаар тохироо хийгдсэн аж.

Харин МАН-ын тухайд Л.Оюун-Эрдэний Засгийн газраас найман сайдыг улираан томилж, шинээр долоон сайд оруулж ирж байна.

Тухайлбал,

С.Бямбацогт- ЗГХЭГ-ын дарга

Б.Батцэцэг-Гадаад харилцааны сайд

Н.Учрал- Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд

Б.Жавхлан-Сангийн сайд

Ж.Энхбаяр- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр

Б.Дэлгэрсайхан- Зам тээвэр, хөгжлийн сайд

Б.Чойжилсүрэн-Эрчим хүчний сайдаар тус, тус улирлаа.

Шинээр

Д.Батлут-Батлан хамгаалах яам

Ч.Ундрам-Соёлын яам

Э.Батшугар-Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Л.Мөнхбаатар-Хуульзүй, дотоод хэргийн яам

Э.Бат-Амгалан- Барилга, хот байгуулалтын яам

Ж.Чинбүрэн-Эрүүл мэндийн яам

Г.Дамдинням- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 

Т.Аубакир-Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг тус тус удирдахаар боллоо.