DARDAS.MN

Нийгэм

“Тасралтгүй үргэлжлэх төрийн алба” уулзалт, ярилцлага амжилттай боллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Тасралтгүй үргэлжлэх төрийн алба” уулзалт, ярилцлагыг…

Нийтэлсэн:

“Тасралтгүй үргэлжлэх төрийн алба” уулзалт, ярилцлага амжилттай боллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Тасралтгүй үргэлжлэх төрийн алба” уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтаар төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад, дунд, залуу үеийнхнээс суралцаж, төрийн албыг хүндэтгэн дээдлэх, түүний мөн чанар, соёлыг ойлгох, түгээхэд чиглэсэн халуун дулаан уур амьсгалтай яриа, хэлэлцүүлгээр өрнөв.

Панелистуудаар төрийн албанд 30 гаруй жил ажилласан ЭМДЕГ-ын ахмад ажилтан, Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Р.Наранчимэг, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Олон нийттэй харилцах хэлтсийн хэрэглэгчтэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Батнасан нар оролцож, төрийн албанд зүтгэсэн замнал, туршлага, сургамжтай дурсамжаасаа хуваалцсан юм.

Уулзалт "Төрийн албыг сонгосон шалтгаан", "Төрийн хүн байхуй", "Хөгжилтэй ба сургамжтай дурсамжууд" зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд явагдаж, оролцогчдын идэвхтэй оролцоо, санал бодлын солилцоогоор илэн далангүй, урам зориг төрүүлсэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

 

 

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30