DARDAS.MN

Нийгэм

С.Одонтуяа: 152 автобусанд утаа бууруулагч төхөөрөмж суурилуулсан

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах ажлыг үргэлжлүүлж байна. Угаарын хийг бууруулж, түлшний зарцуулалтыг багасгадаг төхөөрөмжийг нийтийн тээврийн автобус…

Нийтэлсэн:

С.Одонтуяа: 152 автобусанд утаа бууруулагч төхөөрөмж суурилуулсан

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах ажлыг үргэлжлүүлж байна. Угаарын хийг бууруулж, түлшний зарцуулалтыг багасгадаг төхөөрөмжийг нийтийн тээврийн автобус, дунд оврын машинд суурилуулан туршилт хийж, утааны ялгарал 46-90 хувиар буурсан үр дүн гарчээ.

Одоо Улсын II, III эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн түргэн тусламж болон албаны машинууд, нийтийн тээврийн автобус нийлсэн 150 гаруй тээврийн хэрэгсэлд “Мега Мост”, “Эко майнинг” зэрэг компанийн утааны ялгарлыг бууруулдаг төхөөрөмжийг суурилуулахаар ажиллаж буй аж. Энэ талаар БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагаас тодрууллаа.

-Тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа агаарын бохирдлын 28.9 хувийг эзэлдэг. Машины утааг бууруулах ямар ажил хийж байна вэ?

-Манай Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн таван сарын хугацаанд нэлээдгүй ажлыг амжууллаа. Энэ хугацаанд нийтийн тээвэр болон бусад автомашинд утааг бууруулах төхөөрөмжүүдийг туршсан. Тухайлбал, Зорчигч тээвэр-V ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автобусанд “Эко майнинг” ХХК-ийн төхөөрөмжийг суурилуулж, туршилт хийсэн. Туршилтын дараа Зорчигч тээвэр-V-аас тендер зарлаж, шалгарсан Эко майнинг ХХК-ийн төхөөрөмжийг 152 автобусанд суурилуулсан. Төхөөрөмж суурилуулснаас хойш түлшний хэрэглээ 25-30 хувиар буурч, сард 200 сая төгрөгийн хэмнэлт хийсэн байна. Энэ төхөөрөмжүүд олон улсад хэрэглэдэг, нэр хүндтэй, баталгааны гэрчилгээтэй учраас шууд туршилт хийж, хэмжилтээр үр дүнг нь тодорхойлсон. Бид тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулахаар бүх талаар ажиллаж байна. Сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

-Утааны хэмжилтийг яаж хийж байгаа вэ?

-Экологийн цагдаагийн алба машины утаа хэмждэг багажтай болсон. Өвлийн улиралд айл өрхөөс гарч байгаа утаатай холилддог учраас хэмжилт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин одоо, дулааны улиралд хэмжилтийг илүү нарийн цаг минутаар нь хийж байна.

-Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэг ч төгрөг суугаагүй. Тиймээс бид аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр шийдэхээр идэвхтэй ажиллаж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд улсад төлөх татварынхаа нэг хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх зохицуулалттай. Энэ хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтөө Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд хандивлаж, агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтран ажиллахыг уриалж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30