DARDAS.MN

Нийгэм

Хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар УБТЗ-ын ажилтнуудыг сургалтад хамруулав

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах…

Нийтэлсэн:

Хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар УБТЗ-ын ажилтнуудыг сургалтад хамруулав

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зорчигч тээврийн албаны албан хаагчдын хүн худалдаалах гэмт хэргийн талаарх мэдлэг, ойлголтыг нь дээшлүүлэх зорилгоор “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж, илрүүлэх нь” сургалтыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дэд дарга Иан Кроуфорд болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын төслийн захирал Б.Цогбаяр нар оролцож үг хэлсэний зэрэгцээ “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, мэдээлэл өглөө.

“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж, илрүүлэх нь” сургалтад УБТЗ ХНН-ийн Зорчигч тээврийн албаны 150 гаруй албан хаагч хамрагдаж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30