DARDAS.MN

Нийгэм

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдлэг олголоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Дэлхийн…

Нийтэлсэн:

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдлэг олголоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд экологийн боловсрол олгох зорилго дор жил бүр зохион байгуулдаг “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуульд зохион байгууллаа.

“Хүн бүр байгаль хамгаалагч” уриан дор зохион байгуулагддаг тус арга хэмжээний хүрээнд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, экологийн боловсрол олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилласан.

Түүнчлэн сурагчдад тасалгааны цэцэг, мод, бут сөөг хэрхэн тарих арга зүйн зөвлөмж өгсөн ба сургуулийн гадна талбайд нэг наст болон олон наст ургамлыг тарьж, ногоон байгууламж байгуулав.

Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд иргэн бүр нэгдэж үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдлэг олголоо — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30