DARDAS.MN

Нийгэм

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд гацуур мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамт олон 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хаврын мод тарих уламжлалт арга хэмжээгээ зохион байгуулж, олон…

Нийтэлсэн:

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд гацуур мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамт олон 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хаврын мод тарих уламжлалт арга хэмжээгээ зохион байгуулж, олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн (IGM)-д гацуур мод тарилаа. 

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан  “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжиж, ойн зурвас байгуулах төлөвлөлтийн дагуу нэгдлийн бүрэлдэхүүн 8 компани,  783 га талбайд 536 мянган ширхэг мод тарих төлөвлөгөөтэй байна. Нэгдлийн  дунд хугацааны стратегид  байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэхээр тусгасны дагуу нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 6.9 сая ширхэг мод тарьж ургуулжээ. 

Мод тарих энэхүү арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ойн болон усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж хамгаалахад чухал үүрэгтэй юм.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд гацуур мод тарилаа — зураг

 

 

 

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30