DARDAS.MN

Нийгэм

3.2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

Баянгол дүүргийн нутаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалт явуулж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн K нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171…

Нийтэлсэн:

3.2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа

Баянгол дүүргийн нутаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалт явуулж, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн K нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг 1171 хоног (3 жил 2 сар 16 хоног) хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсныг илрүүллээ.

Тус иргэн нь 2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай “Эсү интернэйшнл” ХХК-ийн нэр дээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хяналт шалгалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичгийг биедээ авч явах журам, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон.

Иймд тухайн гадаадын иргэнд Зөрчлийн тухай тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу гурван жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол Улсаас албадан гаргалаа. Мөн уригч байгууллага “Эсү интернэйшнл” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30