DARDAS.MN

Нийгэм

Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд ЭМДЕГ-т ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд ЭМДЕГ-т ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Очирбатаар ахлуулсан гишүүд өнөөдөр буюу…

Нийтэлсэн:

Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд ЭМДЕГ-т ажиллаж байна

Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн гишүүд ЭМДЕГ-т ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Д.Очирбатаар ахлуулсан гишүүд өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд ТАЗ-ийн гишүүд байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэлийн явц, төрийн албан хаагчдын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж, санал сэтгэгдлийг сонсож байна.

Уулзалтын эхэнд тус газрын Тамгын газрын дарга М.Нармандах байгууллагын бүтэц, орон тоо, хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн дарга Д.Очирбат Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр болон ахиулан олгосон ТАЗСЗ-ийн тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалыг уншиж танилцуулан зэрэг дэв авсан ахиулсан бүх төрийн албан хаагчдад ажлын амжилт хүсч баяр хүргэлээ.

Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Ариунтуяа төрийн албаны зөвлөлөөс гаргасан шинэчлэгдсэн тогтоол шийдвэр шинээр талаар танилцуулсан юм.  Мөн ЭМДЕГ-аас томилогдсон хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн баг өнгөрсөн саруудад төрийн албаны салбар зөвлөлийн ажлын хэсэгтэй хамтран хөдөө орон нутагт ажилласан талаар мэдээллийг энэ үеэр танилцуулсан байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30