DARDAS.MN

Нийгэм

Удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлтэй хамтран “Удирдах албан тушаалтныг…

Нийтэлсэн:

Удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлтэй хамтран “Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт” өнөөдөр /2025.04.16/ зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээл, санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх болон хүрээлэн буй орчны төлөвлөлтөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх. Тиймдээ ч төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнууд санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэгтэй байснаар иргэд рүү чиглэсэн бодлого, арга хэмжээ илүү үр дүнтэй байдгийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлсэн үгэндээ онцолсон.

Удирдах албан тушаалтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа — зураг

Сургалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга М.Буяндэлгэр санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бол Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүд хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл, мэдлэг олголоо.

Сургалтын хувьд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг санхүүгийн мэдлэг, мэдээллээр хангах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таних, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцоллоо.

“Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт”-д Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, дүүргүүдийн цагдаагийн газар болон хэлтсийн дарга нарын төлөөлөл бүхий 40 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30