DARDAS.MN

Нийгэм

Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 250 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Гомдол, мэдээллийн дийлэнх…

Нийтэлсэн:

Хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 250 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Гомдол, мэдээллийн дийлэнх хувийг орон нутгийн иргэдээс ирүүлсэн байх бөгөөд Баян-Өлгий, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс аймагт шаардлага хангаагүй этгээдийг нийтийн албанд томилсон, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа болон тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж байгаа, орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулсан гэх гомдол давамгайлж байна.

Хяналт шалгалтаар сум орон нутгийн түвшинд төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, нийтийн албанд шаардлага, шалгуур хангасан этгээдийг томилох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх, нийтийн албан тушаалтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Завхан аймгийн Боловсролын газар, Увс аймгийн Наранбулаг сумын удирдлагуудад хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр холбогдох зөвлөмж, чиглэлийг хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30