DARDAS.MN

Нийгэм

"Синдрелла" эмнэлгийн хохирогч мэдээлэл өгөх байсан ч прокурор зөвшөөрөл өгөөгүй гэв

Гоо сайхны үйлчилгээ, хагалгаа хийдэг “Синдрелла” эмнэлгийн хохирогчид өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө хэмээн сэтгүүлчдийг цуглуулсан ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа хэмээн мэдээлэл өгөхөө түр хойшлуулахаар…

Нийтэлсэн:

"Синдрелла" эмнэлгийн хохирогч мэдээлэл өгөх байсан ч прокурор зөвшөөрөл өгөөгүй гэв

Гоо сайхны үйлчилгээ, хагалгаа хийдэг “Синдрелла” эмнэлгийн хохирогчид өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө хэмээн сэтгүүлчдийг цуглуулсан ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа хэмээн мэдээлэл өгөхөө түр хойшлуулахаар болжээ.

Энэ талаар хохирогчдын өмгөөлөгч н.Минжмаа “Манай үйлчлүүлэгчид өнөөдөр мэдээлэл өгөхөөр байсан ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас олон зүйл ярьж болохгүй юм байна. Цагдаа болон прокурорын байгууллагаас мэдээлэл хийх зөвшөөрөл өгөөгүй учраас түр хугацаанд хойшлуулж байна. Албан ёсоор зөвшөөрөл ирсний дараа бид тухайн асуудлаар мэдээлэл өгнө өө.

Баянзүрх дүүргийн прокурорын газарт бид хүсэлтээ өгсөн ч хуулийн хугацаанд хариу өгсөнгүй. Холбогдох зөвшөөрөл ирсний дараа бид албан ёсоор мэдээлэл өгнө өө. Хохирогчийн өмнөөс бид мэдээлэл өгч байгаа юм биш. Зөвшөөрөл өгсний дараа хохирогчийг олон нийтийн өмнө гаргаж ирнэ ээ. Эмнэлэгтэй тохирсон зэрэг асуудал бол байхгүй ээ. Хохирогчийн сэтгэл санаа тавгүй байгаа учраас олон дахин олны өмнө гаргаж ирэх боломжгүй байна” гэв.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30