DARDAS.MN

Нийгэм

Сурагчид бие даалтын долоо хоногоор аюулгүй амьдрахад суралцжээ

Сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 987 хүүхэд амь насаа алдаж, 422 хүүхэд түлэгдэж, бэртэж, өвчилсөн байна. Үүнээс 443 хүүхэд усны ослоор, 361 хүүхэд объектын гал түймэрт өртөж амь насаа…

Нийтэлсэн:

Сурагчид бие даалтын долоо хоногоор аюулгүй амьдрахад суралцжээ

Сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 987 хүүхэд амь насаа алдаж, 422 хүүхэд түлэгдэж, бэртэж, өвчилсөн байна. Үүнээс 443 хүүхэд усны ослоор, 361 хүүхэд объектын гал түймэрт өртөж амь насаа алджээ.

Суралцагчид аливаа гамшгийн үед нэмэлт тусламж шаардлагатай эмзэг бүлэг болох тул тэдэнд гамшгийг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх боловсрол эзэмшүүлэх нь нэн чухал учраас “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг боловсруулсан аж.

Уг хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн ЕБС-ийн II улирлын бие даалтын долоо хоногийг зохион байгууллаа. Орон нутагт явагдсан бие даалтын долоо хоногийн дараах үр дүнг судлахад, суралцагчид гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг эзэмшсэн, сургууль болон төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хамтын ажиллагаа өргөжсөн, мөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хандлага, оролцоо өмнөх бие даалтын 7 хоногтой харьцуулахад нэмэгдсэн, сургууль болон өрх гэрийн аюулгүйн бэлэн байдлын үзүүлэлт сайжирсан зэрэг олон эерэг үр дүн гарсан байна.

Бие даалтын 7 хоног нийслэлд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үргэлжиллээ. Сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хосолсон хэлбэрээр түүнчлэн бие даан судалж танин мэдэх, биет байдлаар дасгал сургуулилт хийх зэргээр зохион байгуулсан.

Үүнд төвийн дүүргийн сургуулийн 2000 орчим суралцагч ОБЕГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид “Гамшгаас хамгаалах анхан шатны сургалт”-д хамрагдсан байна.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30