DARDAS.MN

Нийгэм

"Ачит ихт" ХХК Орхон аймагт химийн олимпиадыг гуравдахь жилдээ зохион байгуулав

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК нь Орхон аймгийн Боловсролын газартай хамтран 3 дахь жилдээ өөрийн нэрэмжит Химийн хичээлийн анги нийтийг хамарсан масс олимпиадыг Ерөнхий боловсролын сургуулиудын есдүгээр ангийнханы…

Нийтэлсэн:

"Ачит ихт" ХХК Орхон аймагт химийн олимпиадыг гуравдахь жилдээ зохион байгуулав

Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК нь Орхон аймгийн Боловсролын газартай хамтран 3 дахь жилдээ өөрийн нэрэмжит Химийн хичээлийн анги нийтийг хамарсан масс олимпиадыг Ерөнхий боловсролын сургуулиудын есдүгээр ангийнханы дунд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү олимпиад нь гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд уг уралдаанд Ерөнхий боловсролын 21 сургуулийн есдүгээр ангийн 63 бүлгийн 2055 суралцагч мэдлэг оюунаараа өрсөлджээ.

Уралдааныг төрийн болон хувийн хэвшлийн сургууль тус бүрээр дүгнэн гаргасан бөгөөд төрийн өмчит сургуулийн ангилалд ЕБ-ын 1-р сургуулийн А.Мөнгөнзул багштай 9д анги тэргүүлж, 4-р сургуулийн 9ё анги 2-р байр, 5-р сургуулийн 9б анги 3-р байр, 5-р сургуулийн 9в анги тусгай байрыг эзэлсэн бол хувийн өмчит сургуулийн ангилалд Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Б.Очирхуяг багштай лицейн 9а анги тэргүүн байр, Эрдмийн сан сургуулийн 9б анги 2-р байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна.

2024 оны байдлаар ”Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн ЕБ-ын нийт зургаан сургуульд Химийн иж бүрэн кабинетыг санхүүжүүлэн тохижуулсан ба эдгээр кабинет нь сурагчдыг химийн хичээлийг илүү гүнзгийрүүлэн сурах сонирхлыг нэмэгдүүлсэн төдийгүй химийн шинжлэх ухааны масс сургалтын чанарыг нэг жилд 6.8 хувиар ахиулж, Орхон аймгаас Улсын олимпиадад оролцох эрх авсан сурагчдын тоог 2 дахин нэмэгдүүлсэн гэж багш нар талархан хүлээн авч байна.

"Ачит ихт" ХХК Орхон аймагт химийн олимпиадыг гуравдахь жилдээ зохион байгуулав — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30