DARDAS.MN

Нийгэм

С.Тайван: Ноорогийн залуусыг иргэний мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэж шалгаж байна

Сонгуулийн асуудлаар баримтат кино хийж байсан “Ноорог” цахим хуудасны залуусыг өнгөрсөн шөнө хойшлуулалшгүй ажиллагаа явуулан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулж, нотлох баримтыг устгаж магадгүй гэх…

Нийтэлсэн:

С.Тайван: Ноорогийн залуусыг иргэний мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэж шалгаж байна

Сонгуулийн асуудлаар баримтат кино хийж байсан “Ноорог” цахим хуудасны залуусыг өнгөрсөн шөнө хойшлуулалшгүй ажиллагаа явуулан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулж, нотлох баримтыг устгаж магадгүй гэх үндэслэлээр гар утас болон хард диск зэргийг хураан авсан асуудал үүссэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар “Ноорог.мн”-ий залуус мэдээлэл хийж, хуурамч хаягнаас ирсэн гомдлын дагуу биднийг саатуулж, өмгөөлөгчгүйгээр мөрдөн байцаалт явуулж, баривчлах асуудлаар Прокурорт хүсэлт гаргасан хэмээсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

С.Тайван: Ноорогийн залуусыг иргэний мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэж шалгаж байна — зураг

Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, цагдаагийн Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Тайван нар хийв. Г.Пүрэвдэлгэр хурандаа хэлэхдээ “Цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг ноорог буюу цахим фэйжтэй холбоотой тухайн фэйжийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, пост, нийтлэл, зурагтай холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг мэдэгдье.

Иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, тодорхой иргэдийг мөрдөн мөшгих, мэдээллийг нь цуглуулах, хууль бусаар мэдээллийг нь цуглуулах зэрэг асуудал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан зүйл огт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааг хольж хутгаад байна. Прокурорын хяналт дор, далд үйл ажиллагаа явуулахыг гүйцэтгэх ажиллагаа гэдэг юм. Хуульд заасан үндэслэл журмын дагуу орон байранд нэвтрэх, машинд нэгжлэг хийх зэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа гэдэг. Прокурорт бид мэдэгдсэн.

Хөндлөнгийн гэрч болон хуульд заасны дагуу бичлэг бусад зүйлсээр баримтжуулдаг. Хууль бус зүйл хийхдээ ашигласан байж болзошгүй техник, хэрэгслийг хурааж авсан нь үнэн. Шалгагдаж буй нэр бүхий иргэдийн хувь хүний эрх чөлөөнд халдсан, хууль бус зүйл хийсэн зүйл огт байхгүй. Иргэн байгууллагаас эрх чөлөөнд халдсан зүйл боллоо гэж цагдаад гомдол гаргахдаа амаар, бичгээр, утсаар, цахимаар хаанаас ч хандаж болно.

Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэсэн үг. Мөрдөн байцаалтын нууц учраас бид мэдээлэл илүү өгөх боломжгүй. Хийж буй кинотой нь холбоотой асуудал байхгүй. Уран бүтээл хаанаа, юунд байсныг бид мэдэхгүй. Өмгөөлөгч, өөрсдийг нь байлцуулаад бид хурааж авсан баримтуудад хяналт шалгалт хийнэ. Тэрнээс бид шууд дур мэдэн нэгжлэг хийгээд, устгаад байх боломж байхгүй. Иргэдийн гар утсанд үзлэг хийх эрх нь хуулиараа нээлттэй.

Хүний эд зүйлийг шууд хурааж явахгүй тэмдэглэл хөтөлнө, видео бичлэг хийнэ, хүн өөрөө юу хураалгаснаа өөрсдөө мэдэж байгаа шүү дээ. Ийм зүйл ангиар шалгана, эрүүгийн хуулийн дугаар зүйл ангийг зөрчжээ гэж хэлэх боломжгүй. Өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслээд ямар зүйл ангиар шалгах нь тодорхой болно. Гэмт хэргийн оролцогчдоос мэдүүлэг авахдаа гэрчээр ч авч болно, тодорхой шалгах үндэслэл байна гэж үзвэл сэжигтнээр ч авч болно. Нэр бүхий иргэнийг гэрчээр, тэрийг нь сэжигтнээр гэж хэлэх боломжгүй” хэмээлээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Тайван “Ноорог фэйжийн контент бүтээдэг залуустай холбоотой шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Ингэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой шалгалтын ажиллагаа явуулаагүй.

Хувь хүний нууцад халдах, хувь хүнийг хууль бусаар тагнаж чагнах, задруулах, мөн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой шинж тэмдэг байсан учраас прокурорын хяналт дор холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Прокурорт танилцуулсны үндсэн дээр найман иргэнийг авчирсан ч өмгөөлөгч байлцуулах хүсэлт гаргасан учраас хүсэлтийг нь хангаж 10.30 цагт авчраад шөнө 04.30 цагт явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа буюу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд явуулсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүрэн камертай өрөөнд мөрдөн байцаалт явагдсан. Цагдаагийн байгууллагын мэдээллийн эх сурвалж янз бүр байдаг. Амаар, утсаар, цахим, бичгээр мэдээлэл авч 100-150 гэмт хэргийн шинжтэй асуудлаар хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулж байдаг. Энэ удаагийнх хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой гэдэг утгаараа анхаарал татаж байх шиг байна. Мөрдөн шалгах ажиллагаа янз бүрээр явдаг учраас энэ талаар мэдээлэл өгөх боломж алга” гэсэн мэдээлэл өгсөн юм.

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30