DARDAS.MN

Нийгэм

Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” тогтоолд Тавантолгой түлш ХХК-н дөрвөн обьектыг хамгаалалтад авахаар тусгасны…

Нийтэлсэн:

Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” тогтоолд Тавантолгой түлш ХХК-н дөрвөн обьектыг хамгаалалтад авахаар тусгасны дагуу тус компанийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Тавантолгой түлш ХХК-ийн харуул хамгаалалтын албанаас шилжүүлэн авлаа.

Ажил хүлээлцэх үеэр Дотоодын цэргийн захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга дэд хурандаа Д.Отгонбаатар, “Үндэсний аюулгүй байдлын чиг баримжаатай Тавантолгой түлш ХХК-ийн Баруун болон Төвийн үйлдвэрийг 2021 оноос эхлэн манай байгууллага хамгаалалтад авсан.

Зүүн үйлдвэрийг өнөөдрөөс эхлэн хамгаалах үүрэг бидэнд шилжиж байна. Дотоодын цэрэг нь цэргийн хувцас өмссөн хэдий ч цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг учир гарсан зөрчил, дутагдлыг хуулийн хүрээнд шийдэн ажилладаг. Тиймээс бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30