DARDAS.MN

Нийгэм

Хил хамгаалах байгууллага нисдэг тэрэгтэй болжээ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо. Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг…

Нийтэлсэн:

Хил хамгаалах байгууллага нисдэг тэрэгтэй болжээ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний өдөр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо. Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг нь Монгол Улсад цор ганц гэдгээрээ онцлогтой бөгөөд дэлхийн хэмжээнд өндөр зэрэглэл бүхий, хүчин чадал сайтай гэдгээрээ алдаршсан зорчигч тээвэрлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах, гал унтраах, түргэн тусламж үзүүлэх гэх мэт олон төрлөөр тоноглон ашиглах боломжтой техник юм.

Ийнхүү Хил хамгаалах байгууллага нисдэг тэрэгтэй болсноор хил хамгаалалтын үр дүн дээшлэх, дотооддоо шүхэрчдийг бэлтгэх, хилийн цэргийн дугаар ангийг сэргээн байгуулах техникийн шаардлага хангагдана хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Цаашид хил хамгаалалтад нисдэг тэрэг өргөнөөр ашиглагдах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яамнаас хилчдийг бүрэн дэмжиж орчин үеийн өндөр хүчин чадал бүхий нисдэг тэрэгтэй болгосон явдал нь ийнхүү Хил хамгаалах байгууллагын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн онцлог үйл явдал боллоо.

Хил хамгаалах байгууллага нисдэг тэрэгтэй болжээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30