DARDAS.MN

Нийгэм

Хоёрдугаар сард гэмт хэргийн гаралт буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 284.379 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь нэг сартай харьцуулахад 6.9 хувиар буурчээ. Нийт зөрчлийн хэргийн 71.8 хувь нь Нийслэлд, 28.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол…

Нийтэлсэн:

Хоёрдугаар сард гэмт хэргийн гаралт буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны хоёрдугаар сарын байдлаар 284.379 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь нэг сартай харьцуулахад 6.9 хувиар буурчээ.

Нийт зөрчлийн хэргийн 71.8 хувь нь Нийслэлд, 28.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол Цагдаагийн байгууллага 97.8 хувийг шалгаж, бусад байгууллага 2.2 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 277.129 хүн, 630 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 75.3 хувь нь эрэгтэй, 24.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 61.4 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг нэгдүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил буурсан дүнтэй байна. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 39.9 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 22.6 хувиар, Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 22 хувиар, Хүний биед халдах зөрчил 17.4 хувиар, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 13.5 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 6.7 хувиар тус тус буурчээ.

Хоёрдугаар сард гэмт хэргийн гаралт буурчээ — зураг

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30