DARDAS.MN

Нийгэм

"Чингис хаан" үзэсгэлэн Чех улсын музейд дэлгэгдлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор 2025 оны 3 дугаар…

Нийтэлсэн:

"Чингис хаан" үзэсгэлэн Чех улсын музейд дэлгэгдлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээлээ.

Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн 700 орчим ховор нандин үзмэр, эд өлгийн зүйлс, мөн Чехийн Үндэсний музейн харьяа Напрстекийн музейд хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой үзмэрүүдийг хамтатган үзүүлэхээр бэлтгэсэн билээ.

Үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.

Монголын бахархалт түүх, соёл, өв уламжлалыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх ач холбогдол бүхий энэ үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нийтийн хүртээл болох тул Чех улс болон Европын улсуудад аж төрж буй Монголчууд Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна.

"Чингис хаан" үзэсгэлэн Чех улсын музейд дэлгэгдлээ — зураг

 

 

 

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30