DARDAS.MN

Нийгэм

Нийгмийн хамгааллын салбарт E-mongolia-г ашиглах нь хамгийн их байна

“И-Монгол академи” УТҮГ-ын хөгжүүлж буй E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжсан. Үүнээс зарим үйлчилгээг иргэдийн хувьд огт мэдэхгүй, авдаггүй, ашигладаггүй үйлчилгээнүүд судалгааны…

Нийтэлсэн:

Нийгмийн хамгааллын салбарт E-mongolia-г ашиглах нь хамгийн их байна

“И-Монгол академи” УТҮГ-ын хөгжүүлж буй E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжсан. Үүнээс зарим үйлчилгээг иргэдийн хувьд огт мэдэхгүй, авдаггүй, ашигладаггүй үйлчилгээнүүд судалгааны үндсэн дээр гарсан тул цаашид дээрх асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн бөгөөд /2025.02.17/-ны өдөр  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,түүний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэдээллийн технологи, хэвлэлийн мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй мэдээллийг хүргэх, төрийн үйлчилгээг илүү сурталчлах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн цахим ур чадварын мэдлэг хомс байгаагаас төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа зорилтод бүлэг, ялангуяа өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг сайжруулах, цахимжуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар ГБХНХЯ-ны E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг иргэд 15,521,578 удаа авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ, эрэлт өндөр байгааг илтгэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдийн хамгийн шаардлагатай үйлчилгээг E-Mongolia системд нэмж оруулах, үйлчилгээг илүү ойлгомжтой, хялбар болгох талаар тодорхой алхмуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.

Нийгмийн хамгааллын салбарт E-mongolia-г ашиглах нь хамгийн их байна — зураг

 

 

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30