DARDAS.MN

Нийгэм

Энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчид цахимаар бүртгүүлж болно

НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны XV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж…

Нийтэлсэн:

Энхийг сахиулах ажиллагаанд оролцох алба хаагчид цахимаар бүртгүүлж болно

НҮБ-аас БНӨСУ-д явагдаж буй “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны XV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй цэргийн алба хаагчид өөрийн цахим хаягийг харьяа анги, салбарын хүний нөөцийн албан тушаалтнаар дамжуулан “Сонгон шалгаруулах систем”-д бүртгүүлэх буюу тодотгол хийнэ.

Мөн 02 дугаар сарын 07-ны өдрөөс 21-ний өдрүүдэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах, бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулах журам”-д заасан шалгуур хангасан цэргийн алба хаагч “Сонгон шалгаруулалтын систем”-д (psod.maf.gov.mn) нэвтэрч зааварчилгааны дагуу асуумжийг бөглөж, холбогдох баримт бичгийг системд хавсаргана.

Цэргийн алба хаагч нь энхийг сахиулах ажиллагааны суурь хичээлийг бие дааж цахимаар судлах (psotc.gov.mn/сургалтын-материалууд), нэгтгэл, анги, байгууллага энхийг сахиулах ажиллагааны талаар сургалт, дадлага зохион байгуулах. Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс psod@mil.gov.mn цахим шуудангаар болон /3679, 70152660/-тай холбогдож тодруулна уу. “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.

  • Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Маргааш (2026.11.18) Хөвсгөл, Дорнодын зарим, Сэлэнгийн зүүн, Хэ

    Нийгэм · 2026.11.18

  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Жинхэнэ Солонгос

    Дэлхий дахинд БНСУ-ын дуу хуур, аялал жуулчлал, кино контент нь “K-pop” хэмээн танигдсан шиг “жинхэнэ Солонгос”-ын бүтээгдэхүүн, байгаль цаг уур, хоол хүнсийг хайсан хүмүүс манай Жонбүк мужийг зорин и

    Нийгэм · 2026.11.03

  • Хүний амь хөнөөгөөд хэргээ нуун дарагдуулсан этгээдийг баривчилжээ

    Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдрийн 19:00 орчимд "Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х

    Нийгэм · 2026.11.03

  • МСНЭ -ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

    Хүүхдийн ордонд өнөөдөр МСНЭ-ээс зохион байгуулж буй 1000 сэтгүүлчдийн форум болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгч Л.Нинжжамц илтгэл тавилаа. Тэрбээр, "Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх,

    Нийгэм · 2026.10.30